Санхүүгийн тайлагналын стандарт

Олон улсыг хамарсан худалдаа, үйлдвэрлэл хөгжиж, улс үндэстэн дамнасан компорациуд үүсч, улс орон дамжсан хөрөнгө оруулалт нэмэгдсэнээр дэлхийн улс орнууд нягтлан бодох бүртгэлийн нэгдсэн тогтолцоотой болох оролдлогуудыг хийжээ. Улмаар санхүүгийн тайлагналын олон улсын стандарт (СТОУС)-ыг баталснаар дэлхий даяар нэг стандартыг баримтлан санхүүгийн тайлангаа гаргах болсон. Энэ нь хөрөнгө оруулагчид, банк санхүүгийн байгууллагууд тухайн бизнесийн талаар ижил, нэгэн ойлголттой дүгнэлт гаргах нөхцөлүүдийг бүрдүүлсэн байна.

32171785030_bb67387849_kМонгол улсын хувьд Санхүүгийн тайлагналын олон улсын стандарт, Олон улсын санхүүгийн тайлагналын стандартын Тайлбарын байнгын хорооноос баталсан тайлбар болон Монгол улсын зохих хууль, тогтоомжийг үндэслэн санхүүгийн тайлангаа бэлтгэхээр хуульчилсан. СТОУС-ын хэрэглээгээр нь аж ахуй нэгж, байгууллагуудыг том, жижиг дунд гэж хуваадаг ба та аль ч бүлэгт орсон албан ёсоор хуулийн этгээд болон хуульд заасан хугацаанд тайлангаа бэлтгэн өгөх хуулиар хүлээсэн үүрэгтэй.

Leave a comment

search previous next tag category expand menu location phone mail time cart zoom edit close