Зардал хэмнэнэ – Орон тооны нягтлан бодогч ажиллуулах нь ихээхэн хэмжээний зардалтай байдгыг бидэнтэй хамтран ажилласнаар хэмнэнэ.
Байгууллагын эрсдэлийг шилжүүлнэ – Байгууллагын санхүүгийн үйл ажиллагааны зөв бүтэц байхгүйгээс өмч хөрөнгө шамшигдах, татварын шалгалтаар торгууль, алданги хүлээхээс гадна нягтлан бодогч ойр ойрхон солигдох нь бүртгэлийн ажил завсардах зэрэг олон эрсдэлийг 100 хувь бид шилжүүлж авна.
Бизнестээ үнэт цагаа зарцуулна – Олон улсын судалгаагаар компанийн удирдлага нь өдөр тутмын үйл ажиллагааг удирдахад ажлын цагийнхаа 60-аас дээш хувийг зарцуулдаг бөгөөд компанийн бодлого, үйл ажиллагааны ирээдүйн үнэ цэнийг бий болгох страгтегийн шийдвэр гаргахад ердөө 40 хүртэл хувийг зарцуулдаг нь тогтоогдсон байна. Тэгвэл Аутсорсингийн үйлчилгээ авснаар чухал зүйлдээ илүү цаг зарцуулах боломжтой юм.