НББ-ийн аутсорсингийн үйлчилгээ гэж юу вэ?

Бид та бүхний санхүүгийн анхан шатны баримтыг боловсруулахаас эхлээд тайлан тэнцэл гаргах, татварын цахим бүртгэлд хамруулах, тайланг тушаах хүртэлх бүхий л ажлуудыг хийж гүйцэтгэнэ. Бид таны санхүү, бизнесийн үйл ажиллагааны нууцыг чандлан хадгалж гэрээний дагуу хариуцлага хүлээнэ.

Манай байгууллагад санхүү нягтлан бодох бүртгэлийн чиглэлээр мэргэшсэн, олон жилийн туршлагатай, эрх бүхий байгууллагуудаар зөвшөөрөгдсөн мэргэшсэн нягтлан бодогч, татварын итгэмжлэгдсэн нягтлан бодогчид ажиллаж байна.

Бидний санал болгож буй үйлчилгээ нь танд доорхи давуу байдлыг бий болгоно.

  • Мэргэжлийн баг танд үйлчилнэ.
  • Орон тоо, зардал хэмнэнэ.
  • Таны санхүү, бизнесийн нууцыг чандлан хадгалж, гэрээний дагуу хариуцлага хүлээнэ.
  • Таны бизнест шаардлагатай мэдээ, мэдээллээр туслана
  • Санхүүгийн тайлан мэдээний үнэн зөв, хөдлөшгүй байдал нь илүү баталгаатай болно.
  • Татварын хяналт шалгалтаар учирч болох эрсдэлийг үгүй болгоно.
  • Байгууллагын удирдлагад санхүүгийн хөндлөнгийн хяналт болно.
  • Монголын тэргүүлэгч санхүүгийн програм дээр таны санхүүгийн мэдээллийн бааз бүрдэж, хадгалагдана.
  • Анхан шатны баримт болон санхүүгийн тайлангуудыг эмх цэгцтэй үдэж, санхүүгийн баримтын бүрэн бүтэн байдлыг хамгаална.
  • Бид санхүүгийн тайланг олон улсын стандартын дагуу бэлтгэж, англи, монгол хэл дээр бэлтгэн гаргах боломжтой.
  • Бид өөрийн харилцагчдын өмнөөс санхүү татварын байгууллагуудтай түүнийг бүрэн төлөөлсөн харилцааг гүйцэтгэн, гэнэтийн ямар нэгэн эрсдэл гарахаас сэргийлэн ажиллана.

Бид өндөр мэдлэг, туршлага шаардсан, хариуцлага өндөртэй санхүүгийн ажлыг мэргэжлийн өндөр түвшинд гүйцэтгэж, хэзээд бизнес эрхлэгч таны үнэнч туслагч байх болно.

search previous next tag category expand menu location phone mail time cart zoom edit close