БИД

2423096637_74ec4944ac_oТус компани нь “Эвийг эрхэмлэж, нөхөрлөлийг баталгаажуулая” гэсэн санаагаар 20 жил үерхсэн найзуудын нөхөрлөл дээр үндэслэгдэн 2014 оны 03 дугаар сарын 10-нд байгуулагдсан.

Аливаа бизнесийн оршин тогтнох үндэслэлийн нэг бол ИТГЭЛЦЛЭЛ гэж бид үздэг. Бидний нөхөрлөл ч гэсэн энэ итгэлцлэлийн баталгаа юм.

Бид бизнесийн бүхий л салбарт тооцооны нягтлан бодогчоос эхлээд нягтлан бодогч, ахлах нягтлан бодогч, ерөнхий нягтлан бодогч, санхүү эрхэлсэн захирал зэрэг албан тушаалууд дээр өөрсдийн мэргэжлээрээ 15-аас дээш жил ажилласан туршлагатай баг хамт олон.

БИДНИЙ ЗОРИЛГО

Бид мэргэжлийн өндөр ур чадвараар үйлчлүүлэгчдийнхээ санхүүгийн үйл ажиллагааг зөв удирдан чиглүүлж, хамтын үр өгөөжийг нэмэгдүүлнэ.

БИДНИЙ ҮНЭТ ЗҮЙЛС

Мэргэжлийн ур чадвар

Бид мэргэжлийн өндөр ур чадвартай бөгөөд өөрсдийгөө байнга хөгжүүлж байх болно.

Хандлага

Бид ажилдаа өөриймсөг хандаж, чин сэтгэлээсээ ажилладаг.

Бүтээлч сэтгэлгээ

Асуудлыг шийдвэрлэх бүтээлч шийдэл, сайжруулж хөгжүүлэх санал санаачлагыг байнга гаргадаг.

Үнэнч шударга зарчим

Монгол улсын хууль журмыг алхам тутамдаа дээдэлдэг, аливаад үнэнч шударга ханддаг.

search previous next tag category expand menu location phone mail time cart zoom edit close