Жижиг бизнесүүд нийтлэг алдаа – 5

Мөнгөн хөрөнгөө буруу удирддаг

Аж ахуй нэгж мөнгөн хөрөнгөө буруу удирдсанаас ашигтай ажиллаж байгаа компани ч дампуурч болдог. Хэдийгээр тайлан бүртгэл дээр ашигтай харагдаж байвч түүхий эд материалаа худалдан авч чадахгүй, цалингаа тавих боломжгүй болсон компаниуд олон байдаг. Ийм компаниуд ихэнхдээ цуглуулж авч чадахгүй их хэмжээний авлагатай эсвэл үл хөдлөх хөрөнгөд ихээхэн хөрөнгө оруулалт хийсний улмаас мөнгөн хөрөнгө нь түгжигдсэн байдаг.

Энэ нь компанийн үйл ажиллагаа хэвийн горимоосоо гарах нөхцөл болох ба засаж залруулж чадахгүй даамжирвал санхүүгийн хүндрэлд орж эхэлдэг. Мөнгөн хөрөнгөө зөв зохистой удирдаж чадаагүйгээс шалтгаалан дампуурахын эхний үе шат болдог.

Тэгвэл танай байгууллагын үйл ажиллагааны онцлогоос хамааран дараах асуудлууд гарч байгаа бол мөнгөн урсгал хэвийн биш болж байгааг илэрхийлнэ. Үүнд:

  • Байнгын бэлэн мөнгөний дутагдал, хомсдол,
  • Худалдан авагчийн төлбөрийн удаашрал,
  • Гарах урсгал орох урсгалаас илүү байх,
  • Илүүдэл нөөцтэй болох,
  • Үрэлгэн байдал, мөнгөний тооцоогүй, үр ашиггүй зарцуулалт их,
  • Ашигтай ажиллавч үйл ажиллагаа хэвийн бус байх

зэрэг асуудлууд үүссэн бол яг одоо үйл ажиллагаандаа дахин төлөвлөлт зайлшгүй хийх цаг нь болжээ.4042284662_36a1d69098_b

Leave a comment

search previous next tag category expand menu location phone mail time cart zoom edit close