Жижиг бизнесүүдийн нийтлэг алдаа-1

Хувийн болон компанийн мөнгө, санхүү холилддог.

Жижиг бизнес эрхлэгчид санхүүгийн мэдлэг муу, санхүүгийн сахилга бат хангалтгүйгээс гаргадаг нийтлэг алдаа бол хувийн мөнгө хөрөнгөө компанийнхтайгаа холиод ялгахад тун бэрх болгодог. Энэ нь нягтлан бодох бүртгэлээ зөв зохистой хийдэггүй, санхүүгийн анхан шатны баримт бүрдүүлэхдээ анхаардаггүй зэргээс үүддэг.

Дээрх алдааг дийлэнхдээ бэлэн мөнгөний эргэлт ихтэй компаниуд нийтлэг гаргасан байдаг. Энэ нь компани бизнесийнхээ санхүүгийн үзүүлэлтүүдийг үнэн зөвөөр харах боломжгүй, ашигтай эсвэл алдагдалтай байгаа нь тодорхойгүй, бизнесийн шийдвэр буруу гарах үндэс болдог.

Санхүү, нягтлан бодох бүртгэлээ зохистой хийж хувийн орлого, зарлага, мөнгө санхүүг салган тусгаарласнаар:

  • бизнесийнхээ ашигт ажиллагааны бодит байдлыг харах;
  • алдагдалтай бүтээгдэхүүн, үйлчилгээг олж тогтоох;
  • зардлаа оновчтой удирдах;
  • бизнесийн зөв шийдвэр цаг алдалгүй гаргах зэрэг давуу талууд бий болно.

Асуудлыг хялбараар шийдэхийн тулд мэргэжлийн байгууллагад хандаж зөвлөгөө авах нь цаг хугацаа, зардлыг хэмнэх сайн талтай байдаг. #СайнНябо35378275132_fdde121777_o

Leave a comment

search previous next tag category expand menu location phone mail time cart zoom edit close