Жижиг бизнесүүдийн нийтлэг алдаа-2

8168880302_35cdecd904_oБүтээгдэхүүн, үйлчилгээнийхээ үнийг бодитой тооцож чаддаггүй

Зах зээлд нэвтрүүлж байгаа шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээнийхээ үнийг хэт өндөр тогтоох нь боломжит хэрэглэгчид илүү өрсөлдөхүйц үнийг сонгоход хүргэдэг бол эсрэгээрээ үнийг хэт багаар тогтоох нь олон хэрэглэгчтэй болгоход туслах боловч ашигт ажиллагаанд шууд сөргөөр нөлөөлдөг. Бизнес эрхлэгчид бүтээгдэхүүнийхээ өртгийг /бараа материал, цалин, цахилгаан дулаан гэх мэт/ тооцоолдог ч бусад зардлуудаа (удирдлага, маркетинг, борлуулалт, түгээлт, санхүү, татварын гэх мэт) дутуу тооцох нь элбэг байдаг нь үнийг багаар тогтоох шалтгаан болдог.

Иймд өртөг зардлын тооцоолол, зах зээлийн судалгаа, боломжит хэрэглэгчидтэй ярилцлага хийх зэргээр үнийг оновчтой тогтоосноор ашигт ажиллагааг сайжруулах боломжтойгоос гадна гарч болох бүх зардлыг бүрэн гүйцэт тооцож дараа нь ашгийн хувийг багаар тооцох нь чухал. Гэхдээ цаашид зардлыг  аль болох бууруулах замаар үнийг тогтвортой байлгах нь ашигт ажиллагаа өсөх нөхцөлийг бүрдүүлдэг.

Leave a comment

search previous next tag category expand menu location phone mail time cart zoom edit close