Жижиг бизнесүүдийн нийтлэг алдаа-3

Маркетинг бараг хийдэггүй

Шинэ жижиг, дунд бизнесүүд маркетингаа зохистой түвшинд хийдэггүй шалтгаан нь маркетингийн зардлаа төлөвлөдөгггүй мөн уламжлалт масс медиа маркетинг харьцангуй өндөр зардалтай байдагтай холбоотой. Зах зээлд өөрийн бүтээгдэхүүн, үйлчилгээнийхээ маркетингийн мэдээллийг хангалттэй хүргээгүйгээс борлуулалт төлөвлөсөн хэмжээнд хүрэхгүй байх улмаар урт хугацаанд ашиггүй ажиллахад хүрдэг.

Тэгвэл технологийн шинэ дэвшлүүд болох интернэт, сошиал медиа, үүлэн тооцоолол, ухаалаг гар утас зэрэг нь жижиг, дунд бизнесүүд харьцангуй бага зардлаар өндөр үр өгөөжтэй маркетинг онлайнаар хийх боломжуудыг олгож байна:

  • Өөрийн салбараас хамааран Facebook, Instagram, Youtube, Linkedin, Twitter зэрэг сошиал медиа платформууд дээр өөрийн хуудсуудыг үүсгэх, зорилтот хэрэглэгчиддээ хэрэгтэй контент байнга бүтээх, хуваалцах, зар сурталчилгаагаар түгээх.
  • Вэб хуудастай болох, блог хөтлөх, агуулгыг тогтмол шинэчлэх.
  • И-мэйл маркетинг зардал багатай тул хөрөнгө оруулалтын өгөөж өндөр байдаг.
  • Харилцагчийн менежментийн систем (CRM) ашиглах.

5995950663_4511ba7fe9_o

Leave a comment

search previous next tag category expand menu location phone mail time cart zoom edit close